Amgalan itgelehui

5-14 насны өвчлөлийн 4 дэх гол шалтгаан нь осол гэмтэл

Advertisements

Дархлаажуулалт ба түүний ач холбогдол

untitled123 untitled1234 untitled12345 untitled123456 untitled1234567

Осол гэмтлээс сэргийлье!

  1.           Нойр муутай хоносон, ядарсан, төрөл бүрийн тайвшруулах болон нойрны эм хэрэглэсэн, сэтгэл санаа тавгүй үедээ жолоо барихаас татгалз!
  2.           Жолоо барьж байх үедээ согтууруулах ундаа огт хэрэглэж болохгүйг сана!
  3.           Бүрэн бус ажиллагаатай ахуйн цахилгаан хэрэгсэлийг ажиллуулах гэж бүү оролд!
  4.           Халуун хоол, цай, устай савыг ширээний өнцөгт бүү тавь!
  5.           Асаасан лааг ширээний голд байрлуул
  6.           Зуухны амыг онгорхой бүү орхи!
  7.           Банны өрөөний шалан дээр хальтардаггүй дэвсгэр тавь
  8.           Банны өрөөнд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр бүү орхи /живэх аюултай/
  9.           Халуун савтай хоол цай, буцалсан усыг аль болох хүүхдээс хол байлга
  10.       Хэрэв нохой тань руу болон таны хүүхэд рүү дайрвал:        
      –Та гүйж  зугтаах буюу хашгирч орилж хэрхэвч   
        болохгүй                   
      – байран дээрээ зогс       
Дээрхи байдлаар нохойг холдтол зогсоно                       
  1.       Согтуугаар жолоо барих нь зам тээврийн осолд орох аюултай
  2.       Тээврийн хэрэгслээс буугаад заавал араар нь тойрч явган хүний гарцаар гараарай!
  3.       Хүйтэн сэрүүний улиралд толгойгоо дааруулахгүй малгай заавал өмсөж бай
  4.       Золбин болон үхсэн нохойноос болгоомжил
  5.       Түлэгдсэн үед:
ü Арьсны өнгөц түлэгдлийн үед урсгал хүйтэн усанд дүрэх
ü Түлэгдсэн хэсгийн хувцсыг яаралтай тайлах
ü Гоожуурын хүйтэн усанд 10-15 минут дүрнэ
ü Халдвараас сэргийлж цэвэр, хуурай боолт хийнэ      Шат руу буухдаа хальтрахаас болгоожи

     Ямар нэгэн гэмтэл авсан тохиолдолд эмчид яаралтай үзүүлээрэй

    Хүүхдээ бүү сэгсэр!

  • Нас барах
  •  Тархи гэмтэх
  • Сохрох
  •  Хөдөлгөөн хязгаарлагдах
  • Унаж татах өвчтэй болох аюултай
 

Өнөөдөр дэлхийн нийтээр чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр



Жил болгоны 11-р сарын 14 өдөр нь Дэлхийн нийтээр чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр юм. Чихрийн шижин өвчтэй олон олон хүний амийг аварсан инсулин нэртэй эмийг анхлан нээсэн Фредерик Бантингийн төрсөн өдрийг ийнхүү аюулт өвчний эсрэг тэмцэг өдөр болгон тэмдэглэх болсон.

Чихрийн шижинтэй тэмцэх хамгийн гол зэвсэг бол энэ өвчний талаар аль болох ихийг мэдэж, урьдчилан сэргийлэх аргыны талаар аль болох олон хүнд хүргэх явдал юм.
Өнөөдөр Дэлхий дээр 350 сая хүн чихрийн шижингээр өвдөөд байна гэж ДЭМБ мэдээлж байна. Иймд амьдралын эрүүл хэв маягийг сурталчлах, үүсэх эрсдлүүдийг арилгах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн яаралтай авч эхлэхгүй бол 2030 он гэхэд энэ та хоёр дахин нэмэгдэх хандлагатай байна.
Монголчууд саяхныг хүртэл энэ өвчний талаар сайн мэддэггүй байсан. Гэвч хүн амын төвлөрөл нэмэгдэх, хүнсний бүтээгдэхүүний чанар, байгаль орчны байдал муудах, хөдөлгөөн багасаахын хэрээр чирийн шижинтэй хүмүүсийн тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байна. Чихрийн шижин өвчний улмаас нас барагчдын 80% нь дунд ба бага орлготой орнуудад болж байдаг гэхээр манай улс ч энэ тоонд орж байгаа юм.